Friday, November 6

11-р сарын Шинэ загвар

Жирэмсэн гэдэл бол нурмайсан ээжийнхээ эсвэл эгчийнхээ хувцасыг томдуулж өмсөнө гэсэн үг биш. Өөртөө тохирсон дэгжин загварын хувцасаа сонгоорой

















Sunday, November 1

Хүү юу Охин уу?


Жирэмсэн үед хүү бол уу охин бол уу гэдэг бодол нь толгойд байнга эргэлддэг шаналгаатай ч юм шиг хэрнээ жаргалтай бодлуудын нэг. Хэрвээ энэ хүү бол сагс тоглох дуртай байх болов уу эсвэл бас нэг тэнэг PC-чин болчдийн болов уу? ёстой тэгж хүмүүжүүлж болохгүй шүү, хэрвээ охин бол ямар хөөрхөн бэ, охидын хувцас ч... гээд л мөрөөдөөд байвал төрөн төртлөө лав дуусахгүй.
Таны найз нөхөд тэр дундаа ээж болчихсон найзууд чинь хэрхэн төрсөн тухайгаа, хүүхдээ хэрхэн асардаг чихийг чинь улайстал харин ч нэг ярьж өгнө дөө. Харин хүүхдийн чинь хүйсний талаар минийх таараагүй шал худлаа гэх, харин зарим хэсэг нь минийх таарсан би чинийхийг үзээд өгье гэх мэтчилэн бичээд байвал дуусахгүй.
Гэхдээ үнэн хэрэгтээ энэ бүх хүйс тодорхойлогч нь 100% найдвартай биш ч ягаад үзэж болохгүй гэж. Энэ чинь зугаатай ш дээ.

Хүйсийг нь тодорхойлоорой

1. Хүүхдийн зүрхний цохилт
Таны хүүхдийн зүрхний цохилт
140-с их Охин
140-с бага Хүү

2. Гэдэсний байрлал
Таны гэдэс
Доор Хүү
Дээр Охин

3. Бөгж

Та хуримынхаа бөгжийг аваад гинжинд хийгээд гэдэс дээрээ хөдөлгөөнгүй бариад ажигла

Тойрог Хүү
2 тийш Охин


4. Аавынх нь биеийн жин

Илүүдэл жинтэй Хүү
Илүүдэл жингүй Охин



Энэ сорилууд таны хүүхдийн хүйсийг зөв тодорхойлоосой. Эцэс нь хамгийн найдвартай арга бол сайн ЭХО-ийн эмчид л үзүүл.